“Рио Тинто”-ын захирлыг түүхийн дурсгалыг устгасан хэрэгт буруутгаж, огцруулахаар болжээ

“Рио Тинто”-ын захирлыг түүхийн дурсгалыг устгасан хэрэгт буруутгаж, огцруулахаар болжээ

“Рио Тинто” уул уурхайн компанийн Австрали дахь салбар олборлолт явуулахдаа нутгийн уугуул аборигенчуудын түүхийн дурсгалт газруудыг эдлэн сүйтгэж, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байна. Улмаар эртний аборигенчуудын суурьшилд анхаарал болгоомжгүй хандсан хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг ирэх оны гуравдугаар сарын эцсээр огцруулахаар болсныг "Рио Тинто" мэдэгдлээ.  Мөн төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, уугуул иргэдийн асуудлыг хариуцдаг хатагтай Симон Нивен нар "Рио Тинто"-г орхихоор болжээ.

Австралийн Жуканы хавцал хэмээх газарт байдаг хоёр агуйд 46 мянган жилийн өмнөөс эхлэн хүн амьдарсныг батлах дурсгалууд хадгалагдаж байсан бөгөөд өдгөө тэнд амьдардаг аборигенчуудын хувьд ариун газарт тооцогддог.

Хэдийгээр тус компанийн төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри болон Жан Себастьян Жак нар харамсаж байгаагаа илэрхийлж албан ёсоор уучлал гуйж байсан ч түүхийн дурсгалыг сүйтгэсэнд иргэд маш ихээр бухимдаж байгаа аж.

Эх сурвалж: Theguardian