Гол гаргахаар яваад сураггүй болсон иргэнийг айлаас эсэн мэнд олж, цагдаад өгчээ

Гол гаргахаар яваад сураггүй болсон иргэнийг айлаас эсэн мэнд олж, цагдаад өгчээ

Өнгөрөгч хавар, зуны улиралд иргэд усанд живсэн алга болсон, амиа алдсан хэрэг Онцгой байдлын албанд багагүй бүртгэгдсэн байдаг. Тэгвэл саяхан адуугаа гол гаргахаар яваад ор сураггүй алга болсон иргэнийг гурав хоногийн дараа айлын гэрээс эсэн мэнд олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газарт тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ 09.07-ны өдрийн 10:00 цагийн орчим адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 16:05 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Ингээд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 09.10-ны 07:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 13:30 цагт Есөнбулаг сум Жаргалант багийн иргэн А-ийн гэрээс алга болсон гэх А /31 настай эрэгтэй/-г эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө