П.Бүрэнтөгс: Шинжилгээний хариу  ирвэл би мэдэгдэнэ. Надад нууж, хаах зүйл байхгүй

П.Бүрэнтөгс: Шинжилгээний хариу  ирвэл би мэдэгдэнэ. Надад нууж, хаах зүйл байхгүй

Энэ жилийн Улсын их наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариу өнгөрсөн лхагва гаригт БНСУ-аас иржээ. Уг шинжилгээгээр Улсын их баяр наадамд үзүүрлэсэн болон шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрсэн  гэх мэдээлэл гараад байгаа.

Үүнтэй холбоотойгоор Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр “Бэлтгэл хийж байх дундуур бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн мэдээлэл тархжээ. Одоогоор Допингийн төвөөс надад ямар нэгэн хариу ирээгүй байна. Хариу ирсэн бол удахгүй надад мэдэгдэх байх. Надад нууж, хаах зүйл байхгүй” гэжээ.  

Одоогоор албан ёсны мэдээллийг холбогдох байгууллагууд өгөөгүй байна. Журамд заасны дагуу допинг хэрэглэсэн тамирчдын нэрийг зарлах эрх зөвхөн Баяр наадмыг зохион байгуулах комисст байдаг.