“Таманой” дэвжээний 18 сумо коронавирусийн халдвар авчээ

“Таманой” дэвжээний 18 сумо коронавирусийн халдвар авчээ

Японы нийслэл Токио хот дахь “Таманой” дэвжээний 18 сумо бөхөөс коронавирусийн халдвар илэрсэн талаар  тус улсын Сумо бөхийн холбооноос мэдээлжээ.

Өнгөрсөн бямба гаригт "Таманой” дэвжээний нэгэн бөхөөс халдвар илэрснээс хойш 32 бөхөд шинжилгээ хийхэд 18 шинжилгээний хариу эерэг гарсны дунд Жүрё зиндааны бөх Фүжязүма байжээ.

Халдвар илэрсэн 19 бөхийн 12-т хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдварын ямар нэгэн шинж илрээгүй үлдсэн долоон бөх тусгаарлагдсан байна. Улмаар Токио хотноо энэ долоо хоногийн ням гарагт эхлэх намрын башёг “Таманой” дэвжээний бүх бөх өнжихөөр болжээ.Халдварын улмаас энэ удаагийн тэмцээнийг 2500 орчим үзэгч үзэхээр болсон. Энэ нь ердийн үеийнхээс дөрөв дахин цөөн юм.

Эх сурвалж: NHK