Нийтийн тээврийн автобусанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх иж бүрэн хувцас хүлээлгэн өглөө

Нийтийн тээврийн автобусанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх иж бүрэн хувцас хүлээлгэн өглөө

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 1 дүгээр баазын Техник технологийн албаны Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн алба хариуцсан ажилтан Х.Буяндэлгэр  шинэ коронавирусын халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан 1, 2 дугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээ албанд өөрийн зүгээс ариутгалын  иж бүрэн 4 хувцсыг хүлээлгэн өглөө. Энэхүү иж бүрэн хувцсыг хүлээн авснаар, ариутгалын зориулалтын багажаар нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ –ын 288  автобусанд өдөр бүр тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломж бүрдэх юм.

Нийслэлийн иргэд, ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарсан ажилтандаа  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын  удирдлага, хамт олноос талархал илэрхийлж байна.