Тээврийн хэрэгслүүдээ техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрууллаа

Тээврийн хэрэгслүүдээ техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрууллаа

Автотээврийн тухай хуульд зааснаар нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, троллейбус болон автотээврийн хэрэгслийг жилд хоёр удаа техникийн үзлэг оношилгоонд хамруулдаг.

Энэ жил хаврын техникийн хяналтын үзлэгийг Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийн Техникийн үзлэг, оношилгооны төв  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал зохион байгуулж байна.

НТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/21 тоот тушаалын дагуу  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ОНӨААТҮГ-ын  инженер техникийн ажилтнууд 277 тээврийн хэрэгслийг графикт хугацаанаас нь өмнө  бүрэн үзлэг оношилгоонд хамрууллаа.   Үзлэг оношилгооны үеэр 1, 2 дугаар баазын  ажилтан албан хаагчид  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээнд анхаарч, автобусыг будаж өнгийг сэргээн, шаардлагатай засвар үйлчилгээг графикт хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

2020 оны хаврын техник үзлэг оношилгоонд нийт автобуснуудаа амжилттай бэлдэж,хуваарьт хугацаанд бүрэн хамруулахад идэвхи зүтгэл гарган ажилласан нийт ИТА, засварчид, жолооч , шалгагч нартаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.