Зам тээврийн осолын улмаас хоёр иргэн амиа алджээ

Зам тээврийн осолын улмаас хоёр иргэн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст сүүлийн гурав хоногт зам тээврийн ослын шинжтэй 1219 дуудлага бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтсэн бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, Ховд аймаг Манхан сумын Баянгол багийн нутаг Талын толгой гэх газар энэ сарын 9-ний 07:00 цагийн орчимд хатуу хучилттай замд “Хьюндай Аксент” маркийн автомашин осолдож гурван настай эрэгтэй хүүхдийн амь хохирсон. Мөн өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 9-ны 22:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуслангийн зам, ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн урд замд “приүс” маркийн автомашин жолоодож явсан иргэн Б нь 58 настай эрэгтэй А-г  мөргөж, амь насыг нь хохироосон байна. 

Тээврийн цагдаагийн албанаас явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 578 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зургаан жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө