“Төрийн далбааны өдөр”-ийн бэлтгэл хангагдаж байна

“Төрийн далбааны өдөр”-ийн бэлтгэл хангагдаж байна

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн түүхтэй. Үүнтэй уялдан иргэдэд эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгон төрийн цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхан жанжин Д.Сүхбаатарын талбайд ард олонтойгоо тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ЦЕГ,ШШГЕГ, ДХИС зэрэг байгууллагаас 2000 гаруй цэргийн алба хаагч сонсогч оролцохоор өдөр бүр 3-4 цагаар бэлтгэлээ хангаж байна. Жагсаалын бэлтгэлийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан зохион байгуулж байгаа.

Түүнчлэн энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхана. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7-н, мөн 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.