ТЕГ-ын хурандаа Н.Баясгаланг түр саатуулаад суллажээ

ТЕГ-ын хурандаа Н.Баясгаланг түр саатуулаад суллажээ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх дуулиантай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын удирдах албан тушаалтан болох Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг саатуулсан гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл тус асуудалд албаны эх сурвалж “Хурандаа Н.Баясгаланг шалгаж байгаа нь үнэн ч хэвлэлээр бичээд байгаа шиг цагдан хорьсон явдал болоогүй. Түр саатуулан тайлбар, мэдүүлэг аваад сулласан” гэжээ.