Марзан Шаравын хөшөөг Говь-Алтай аймагт босгожээ

Марзан Шаравын хөшөөг Говь-Алтай аймагт босгожээ

Монголын XX дугаар зууны эхэн үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч марзан Шарав хэмээн олны танигдсан Б.Шаравын гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн өмнөх талбайд урласан байна. Тус хөшөөний нээлт өчигдөр /2020.09.10/ болж, тус аймгийн тус ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр болон үр хүүхдүүд, ач, зээ нар нь оролцсон байна.