“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярт нөлөөлж, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компанид 47 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Түүнийг наймдугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны захирамжаар цагдан хорьсон. Харин өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүгч гаргажээ. 

Тэрбээр уг зээлийг авахдаа барьцаа хөрөнгөө хуурамчаар үйлдсэн гэдэг. Тиймээс түүнийг Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын хамтаар шалгаж байгаа юм.