Хорих ангид амиа алдсан Г.Бямбаа агсны хэргээр хорих ангийн ажилтнуудыг шүүж байна

Хорих ангид амиа алдсан Г.Бямбаа агсны хэргээр хорих ангийн ажилтнуудыг шүүж байна

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Гавьяат шүүгч Г.Бямбаа тус хорих ангид амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.

Тэгвэл хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагт  эхэлжээ.