У.Хүрэлсүхийн удирддаг “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-ноос зарим иргэдэд гэр олгоно

У.Хүрэлсүхийн удирддаг “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-ноос зарим иргэдэд гэр олгоно

2019 оны Дөрөвдүгээр сард Монгол цэргийн Нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон байдаг. Улмаар тус холбооны аймаг, орон нутагт салбар холбоогоо байгуулсан байна. Тус холбооны салбар холбоодын удирдлагаар аймаг орон нутгийн засаг дарга, орлогчид томилогдож байгаа нь цөөнгүй.

Тус холбооны зорилго нь ““Цэрэг эх оронч үндэсний үзэл бахархлыг дэмжих, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд иргэдийг нэгтгэх” гэж буй.

Харин тус холбооны өнөөдөр орон гэргүй иргэдэд их бүрэн гэр олгох ажээ. Тус арга хэмжээ 11 дүгээр хороолол, Ардчиллын өргөөний урд байрлах өөрийн байранд нь болох ажээ.