ВИДЕО: Түгжигдээд байсан ЕБ-ийн 153 дугаар сургуулийн хаалгыг нээлээ

ВИДЕО: Түгжигдээд байсан ЕБ-ийн 153 дугаар сургуулийн хаалгыг нээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 153 дугаар сургууль, 287 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн нэр бүхий компанийн гүйцэтгэлийн мөнгийг Сангийн яам өгөөгүй учир тус цэцэрлэг, сургуулийн үүдийг өнөөдөр хааж орхисон байна. 

Ингэснээр тус цэцэрлэг, сургуульд хамрагддаг хүүхдүүд явах боломжгүй болоод байгаа талаар зарим иргэд манай редакцад холбогдож, мэдээлэл өгсөн юм. 

Улмаар манай сурвалжлах багийг тус газарт очиход СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болоод хуулийн байгууллагын албан хаагчид тус газрын хаалгыг нээж, өнөөдөр сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдлээ.