Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрх нь манай улсын бүх иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө. Товчхондоо аль улс төрийн намыг дэмжих, гишүүнээр элсэх нь хувь иргэний өөрийнх нь сонголтын асуудал. 

Тэгвэл УИХ, Засгийн газрын гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг өнгөрсөн бямба гаригт болсон /2020.09.14/ МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны III Бага хурлаар тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Тэрбээр энэ үеэр МАН-ын үйл ажиллагааг дэмжин үг хэлж нийт гишүүдэд баяр хүргэжээ. 

Сонирхуулахад, түүний том ах Б.Ганхөлөг болон Г.Батхүү агсны төрсөн дүү Г.Батчимэг нар Ардчилсан намын гишүүн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд тус намаас Өвөрхангай, Дорнод аймагт нэр дэвшсэн билээ.