Н.Батсуурь: Надаас илэрсэн “предизин” гэх бодис миний биед хоол, ундаар дамжин орж ирсэн гэх хар төрж байгаа

Н.Батсуурь: Надаас илэрсэн “предизин” гэх бодис миний биед хоол, ундаар дамжин орж ирсэн гэх хар төрж байгаа

Өнгөрсөн долоо хоногт Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-орших нараас допинг илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын аварга Н.Батсуурь хэвлэлийн хурал хийж өөрийн шинжилгээнээс илэрсэн “предизин” гэх эмийн талаар мэдээлэл өглөө. Допинг илэрсэн гурван бөхийн нэг нь Н.Батсуурь аваргыг гэх мэдээлэл гараад байгаа учраас тэрбээр албан ёсоор ийнхүү мэдээлэл хийж байгаа юм байна.

Тэрээр “Миний биеэс предизин гэх бодис илэрсэн гэдэг хариу өгсөн. Шинжилгээний хариу нь үнэн, зөв гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны есдүгээр сарын 10-нд хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн эмээ судалсан. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг эм юм. Улмаар сүүлд допингийн төрөлд албан ёсоор орсон юм билээ. Миний бие 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаад надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Миний зүрх цоо эрүүл, энэ эмийг уух шаардлага байхгүй. Тиймээс миний хоол, ундаар дамжуулан гаднаас биед маань орж ирсэн гэх хар төрж байна. Би хоол, унд идэхдээ хэнэггүй хандаж, ийм байдалд хүрсэн нь миний буруу” гэж мэдээллээ.