Дархан-Уул аймагт болсон “Хурд хэмжигч”-ийн нээлт

Дархан-Уул аймагт болсон “Хурд хэмжигч”-ийн нээлт

Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад удаж байна. Улмаар энэхүү аяныхаа хүрээнд өнгөрөгч амралтын өдөр /2020.09.13/ Дархан, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозамд дундаж хурд тодорхойлох камер суурилуулжээ.

Харин энэхүү “хурд хэмжигч”-ийн нээлтээ Хонгор сумын нутаг дахь Замын цагдаагийн хяналтын постын орчимд зохих албан тушаалтнууд сүртэй хийж, тууз хайчилсан байна.

Харин зарим иргэд хурд хэмжих замгүй байж “хурд хэмжигч” суурилууллаа гэж шүүмжилж байгаа бол, албаны эх сурвалж хурд хэмжигч Улаанбаатар-Дархан чиглэлд бус  Дархан-Сэлэнгэ чиглэлийн 100 гаруй км авто замд хурд хэмжинэ гэсэн юм.