Балбад үерийн улмаас 11 хүн нас барж, 20 хүн сураггүй алга болжээ

Балбад үерийн улмаас 11 хүн нас барж, 20 хүн сураггүй алга болжээ

Өчигдөр /2020.09.13/ Балбын Синдхупалчок дүүрэгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний нуралт үүсч, 11 хүн амь үрэгдэн, 20 хүн сураггүй алга болжээ.

Бүс нутгийн муссон салхины улмаас наймдугаар сараас эхлэн Энэхтхэг, Балба, Бангладеш улсуудад ихээхэн бороо орж, хөрсний гулгалт үүсээд байгаа. Он гарсаар Балбад гэхэд л хөрсний нуралтын улмаас 55 гаруй хүн амь үрэгдсэн талаар тус улсын гамшгийн эрсдлийг бууруулах төвөөс мэдээлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө