Замын-Үүд боомтын ГИХГ-ын ажилтан учир битүүлгээр нас баржээ

Замын-Үүд боомтын ГИХГ-ын ажилтан учир битүүлгээр нас баржээ

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын Дорноговь дахь бүсийн Замын-Үүд боомтын ажилтан учир битүүлгээр нас баржээ. Уг хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас баталж байгаа юм. Нөхөр нь ажлаар Улаанбаатарыг зорьсон үед ийм харамсалтай явдал болсон гэнэ. Чухам юунаас болж ийм асуудал болов, ажлын байрны дарамт шахалт байсан, эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа аж.

Өмнө нь буюу нэгдүгээр сард тус байгууллагын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн нь хорвоог орхисон аж. Түүнээс гадна дээрх газрын хойд бүсийн Алтанбулаг боомт дахь хяналтын улсын байцаагч энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр хилийн цэргийн офицерт хутгалуулж нас барсан билээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө