Атлантын далайд ойрын 50 жил тохиогоогүй байгалийн өвөрмөц үзэгдэл болж байна

Атлантын далайд ойрын 50 жил тохиогоогүй байгалийн өвөрмөц үзэгдэл болж байна

Ойрын өдрүүдэд түүхэнд маш ховор тохиолдох байгалийн үзэгдэл болж байна. Тодруулбал, Атлантын далайд нэг зэрэг таван далайн хар шуурга салхилж байгаа юм. Үүнээс өмнө 1971 оны есдүгээр сарын 11-14-ны өдрүүдэд ийм үзэгдэл тохиож байсныг цаг уур, далай судлаачид тэмдэглэсэн байдаг.

Одоо Атлантын далайд “Paulette”, “Rene”, “Sally”, “Teddy” болон “Vicky” гэсэн нэртэй хар шуурганууд идэвхтэй шуурч байгаа гэнэ.

Эдгээрээс “Салли” хар салхи одоогоор Мексикийн булангийн баруун хойд зүгийг чиглэн явж байгаа аж. Үүний улмаас Персийн булангийн эрэг дагуу оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN