Л.Месси 126 сая долларын ашиг олж, өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүллээ

Л.Месси 126 сая долларын ашиг олж, өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүллээ

“Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг Испанийн “Барселона” багийн довтлогч Л.Месси тэргүүлжээ.

Өдгөө 33 настай Л.Месси нь нийт 126 сая ам.долларын ашиг орлоготой ажилласанаас 34 сая ам.долларыг зөвхөн зар сурталчилгаанаас олсон байна.

Жагсаалтын  хоёрдугаарт Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду бичигдсэн бөгөөд жилийн дотор 117 сая ам.долларыг олжээ. Гэхдээ зар сурталчилгаанаас олсон орлого нь Мессигийнхээс 13 сая ам.доллароор илүү байжээ. Үүнээс гадна Францын “Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар 96 сая ам.доллароор гуравдугаарт, Килиан Мбаппе 47 сая ам.доллароор дөрөвдүгээрт тус тус бичигдсэн байна.