А.Навальный ОХУ-руу буцаж, үйл хэргээ үргэжлүүлнэ гэдгээ мэдэгджээ

А.Навальный ОХУ-руу буцаж, үйл хэргээ үргэжлүүлнэ гэдгээ мэдэгджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный  өнгөрсөн сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, тэсэхийн аргагүй өвдөлтийнхөө улмаас орь дуу тавьж эхэлснээр зорчиж явсан онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн билээ.

Удалгүй түүнийг химийн хортой бодисоор хордуулсан гэсэн шинжилгээний хариу гарсан бөгөөд хэд долоо хоногийн өмнө ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн талаар Германы эмч нар мэдэгдсэн. Түүнийг хүмүүсийн ярианд хариу үйлдэл үзүүлж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан байна. Гэхдээ хүчтэй хордлогод орсон өвчтөний биеийн байдлыг тодорхойлоход эрт байна гэж эмч нар хэлжээ. А.Навальный Германы “Charite” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл Навальный Германд үлдэх бодолгүй байгаа бөгөөд нутаг буцаж, үйл хэргээ үргэлжлүүлэхийг зорьж байна хэмээн ХБНГУ-ын аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

“А.Навальный Германд цагаачлах бодолгүй байна. Тэрбээр гэртээ харьж өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна”  гэж ХБНГУ-ын албан тушаалтнууд хэлэв. Мөн ХБНГУ-ын прокурорын газрын төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ А.Навальный өөртэй нь холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай тэрбээр мөн мэдэгджээ.

Эх сурвалж: New York Times




ГҮМҮДА-Тэр ертөнц

34 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө