Тонхил сумын засаг дарга асан Д-г таван сарын турш хорьж, шалгаж байна

Тонхил сумын засаг дарга асан Д-г таван сарын турш хорьж, шалгаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д-ын эхнэр Б учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан.

Тус хэрэгт талийгаачийн нөхөр Д сэжигтнээр татан саатуулаад байгаа юм. Учир нь талийгаач Б нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан гэж хуулийн байгууллагаас үзэж Д-г шалгаж буй.

Харин сүүлийн үед сэжигтэн Д нь гадуур сул чөлөөтэй яваа гэх мэдээлэл гарсан. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хэрэг гарсан өдрөөс хойш Д-г саатуулан шалгаж байгаа. Гадуур шалгаж байгаа гэдэг нь худал” гэсэн тайлбарыг өгч байна.

Хэргийг сануулбал, Талийгаач Б нь тус сумын “Төрийн банк”-ны захирлаар ажилладаг байсан нэгэн. Хэрэг гарахын өмнөх өдөр тус банканд аймгийн төвөөс шалгалт очиж нэлээд оройтож гэртээ харьсан гэдэг. Үүнээс болж талийгаачийн нөхөр хардаж, ийм хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө