Абэ Шинзогийн бага дүү Батлан хамгаалахын сайдаар томилогдоно

Абэ Шинзогийн бага дүү Батлан хамгаалахын сайдаар томилогдоно

Японы Засгийн газрын танхим шинэчлэгдэж, Батлан хамгаалахын сайд Таро Коногийн оронд Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бага дүү Нобуо Киши томилогдоно хэмээн “Kyodo” агентлаг мэдээллээ.

Нобуо Киши өмнө нь Японы гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин одоогийн сайд Таро Коно Батлан хамгаалахын сайдаас Захиргааны хэрэг, олон нийтийн харилцааны сайдын суудал руу шилжих аж. Дашрамд дуулгахад өнөөдөр Японы Ерөнхий сайдаар эрх баригч Либерал ардчилсан намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга томилогдож байна.