ТЕГ-ын нэр барьж УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ

ТЕГ-ын нэр барьж УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ

Иргэн Б нь Тагнуулын ерөнхий газрын нэр барьж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ. Ингэхдээ түүнийг Тагнуулын ерөнхий газарт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна. 

Өөр рүү ярьсан хэргийг тодруулахаар Ц.Оюунгэрэл Тагнуулын ерөнхий газрын 106 утас руу залгаж асуухад хариуд нь иргэн Б нь тус байгууллагын ажилтан бус нэр барьж хүн хохироож явдаг, эрэн сурвалжлагдаж буй хүн гэдэг нь тодорхой болжээ. 

Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Тагнуулаас дэд хурандаа Б ярьж "Ирж мэдүүлэг өг" гэсэн. Гэрч, сэжигтэний алинаар нь өгөхийг асуухад "Таньтай харин ч зөөлөн ярьж байна. Ажиллагаа явуулна шүү" гэж сүрдүүлсэн. Гэхдээ энэ хүн нь Тагнуулын нэр барьж хүн хохироож явдаг хүн байна" хэмээн бичжээ.

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө