Энэтхэгт коронавирусийн халдварын улмаас хүчилтөрөгчийн аппаратын хомсдол үүсээд байна

Энэтхэгт коронавирусийн халдварын улмаас хүчилтөрөгчийн аппаратын хомсдол үүсээд байна

Энэтхэгт коронавирусийн халдварын тоо таван саяд хүрч, эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал үүсч эхлээд байна. Тодруулбал, халдвар хамгийн ихээр бүртгэгдсэн Махараштра, Гужарат, Уттар Прадеш зэрэг томоохон мужуудад хүчилтөрөгчийн аппаратын эрэлт гурав дахин нэмэгджээ. 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны ажилтан Ражеш Бхушанын мэдэгдэж буйгаар халдвараар өвчилсөн нэг сая  хүн тутмын 6 хувь нь хүчилтөрөгчийн аппаратад орох шаардлагатай байгаа аж.

Энэтхэгт сүүлийн 10 хоногийн дотор халдварын тоо саяар нэмэгдээд байна. Ингэснээр коронавирусийн халдвар хамгийн ихээр бүртгэгдсэн АНУ-ын дараа бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters