Сум алдаж, айлын цонх руу буудсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ

Сум алдаж, айлын цонх руу буудсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт  Баянзүрх дүүргийн XI хорооны “Хүрхрээ” хотхонд амьдардаг иргэн Э-ийн цонхыг нэвт буудсан хэрэг гарсан байна.

Тухай үед гэрийн хэзээ гэртээ байсан ч, азаар суманд өртөөгүй байна. Тэгвэл тус хотхоны оршин суугч 44 настай Г гэгч ангийн зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга-М маркийн буугаар сум алдаж, санамсар болгоомжгүй байдлаасаа болж үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Энэ талаар албаны эх сурвалж Өдрийн сонинд өгсөн тайлбартаа “Иргэн Г нь буугаа шалгаж байгаад, бууны хоолойд нь сум байгааг мэдэлгүй, гохыг нь дарсан байсан” гэжээ. 

 




Өнөөдөр үхэр өдөр

27 минутын өмнө