Нүүрс тээврийн жолооч нар сануулах ажил хаялт зарлаж байна

Нүүрс тээврийн жолооч нар сануулах ажил хаялт зарлаж байна

Манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” хэмээх журмын боловсруулж, өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж эхэлсэн.

Энэхүү “шуурхай экспорт-ыг даган Таван-толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлснийг нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюу-Эрдэнэд хүргүүлсэн.

Шаардлагыг энэ сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн алхам болох нүүрс тээвэрлэлтээ зогсооно гэж мэдэгдээд буй. Тэгвэл өчигдөр нүүрс тээврийн жолооч нар /2020.09.16/ сануулах ажил хаялт зарлажээ.