Коронавирусийн халдвараас 99 хувь хамгаалах амны хаалт бүтээсэн гэв

Коронавирусийн халдвараас 99 хувь хамгаалах амны хаалт бүтээсэн гэв

Израилийн технологийн "Sonovia" компани элдэв бактер, мөөгөнцөр болон бусад вирусийг устгадаг нано бүтэцтэй цайрын исэл бүхий материалаар хийсэн амны хаалтыг бүтээжээ. Энэхүү амны хаалт нь халдвараас 99 хувь хамгаалах бөгөөд хэдэн ч удаа угаасан халдвараас хамгаалах чадвараа алдахгүй хэмээн “Sonovia" гэж мэдэгджээ.

Мөн энэ материалаар эмнэлгийн даавуу, хамгаалалтын хувцас хэрэгсэл хийх боломжтой. Гэвч тус компанийн технологийн ахлах мэргэжилтэн Лиат Голдхаммерийн зөвлөснөөр, мэс заслын болон яаралтай тусламжийн өрөөнд ажилладаг эмч, мэргэжилтнүүд зөвхөн нэг удаагийн хэрэгсэл ашигладаг тул уг амны хаалтыг хэрэглэх боломжгүй аж.

Энэ оны зургадугаар сард Шанхай хот дахь Микроспектрум лабораторид хийсэн туршилтаар тухайн амны хаалт коронавирусийн тархалтыг 90.67 хувьтай саармагжуулж байжээ. Одоогийн байдлаар нэмэлт туршилтыг Бээжин хот дахь лабораторид хийхээр явуулсан байна.  

Эх сурвалж: Reuters