Коронавирусийн халдвар илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр зогсжээ

Коронавирусийн халдвар илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр зогсжээ

“Kia Motors” компанийн БНСУ дахь хоёр үйлдвэрт коронавирусийн халдвар илэрсний улмаас үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Сөүлөөс өмнө зүгт орших Кванмён хотод байрладаг хоёр үйлдвэрийн угсрах конвейер дээр ажиллаж байсан найман хүнээс халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хоёр үйлдвэрийг лхагва гаригийн орой хааж, бүх 6000 ажилтныг гэрт нь буцаасан гэж “Kia Motors” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

"Пүрэв гаргийн 09:00 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдварын найман тохиолдол мэдэгдэж байгаа. Үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг улсын хорио цээрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргана" гэж төлөөлөгч хэлжээ.