1,5 сая ам долларын үнэ бүхий коронавирусээс хамгаалах амны хаалт бүтээжээ

1,5 сая ам долларын үнэ бүхий коронавирусээс хамгаалах амны хаалт бүтээжээ

Израилийн нэгэн үнэт эдлэл урлаач 1,5 сая долларын/4 тэрбум/ үнэ бүхий амны хаалтыг бүтээжээ. Уг амны хаалтыг 18 каратын алтаар урлаж, 3600 ширхэг хар, цагаан алмазан шигтгэсэн ба “N99” шүүлтүүр суурилуулсан байна. Амны хаалтыг АНУ-д амьдардаг Хятадын уран зургийн цуглуулагч захиалсан гэжээ. Үнэт эдлэл урлаач Леви хэлэхдээ "Би үйлчлүүлэгчээ супермаркет руу явахдаа үүнийг зүүнэ гэж бодохгүй байна. Үйлчлүүлэгч маань бусдаас их ялгарах дуртай нэгэн” гэжээ.

Эх сурвалж: Reuters