АНУ Тайваньд долоон тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлнэ

АНУ Тайваньд долоон тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлнэ

АНУ-ын эрх баригчид Тайваньд батлан ​​хамгаалах хүчээ бэхжүүлэхэд нь зориулж, тэнгисийн “мина”/дэлбэрэх бодис/, газарт байрлалтай далавчит пуужин, нисгэгчгүй нисдэг аппарат зэрэг долоон тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдахаар төлөвлөж байна. Энэхүү гэрээ нь АНУ-ын өнгөрсөн онд хийгдсэн найман тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээний дараа орох хоёр дахь том хэлцэл болох юм. АНУ-ын Төрийн департаментын тэргүүний орлогч Кейт Крач өнөөдөр Тайваньд гурван өдрийн айлчлал хийж байна. Энэ үеэр зэвсгийн гэрээний талаархоёр тал ярилцжээ.

Эх сурвалж: Financial Times