Абэ Шинзо “Баярлалаа, Син-тян” хэмээн бичсэн өөрийн зурагтай жигнэмэг гаргажээ

Абэ Шинзо “Баярлалаа, Син-тян” хэмээн бичсэн өөрийн зурагтай жигнэмэг гаргажээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо албан тушаалаасаа буухын өмнө олон жилийн турш өөрийг нь дэмжиж ирсэн Японы ард иргэдэд талархсан сэтгэгдлээ илрхийлэн Японы уламжлалт "манзю" хэмээх жигнэмэг гаргажээ. Энэ бүтээгдэхүүний хайрцаг дээр “Баярлалаа, Син-тян” гэж бичсэн төдийгүй Ерөнхий сайд асны зургийг хэвлэсэн байна. Мөн тэрээр талархсан сэтгэглээ илэрхийлэн Засгийн газрын тэргүүний албан ёсны цахим хаягт бичлэг нийтэлжээ. 

Уг бичлэгт Японы Ерөнхий сайдын үйл ажиллагааны онцлох үеүүдийг харуулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайдын албаа хүлээн авч буй, АНУ-ын Конгресст зочлон үг хэлсэн, Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт Хирошимад зочилсон, Дональд Трамп бол Их долоогийн удирдагчидтай уулзсан, Олимпын галын буухиаг эхлүүлсэн дурсгалт мөчүүд багтжээ.

Эх сурвалж: Japantimes