СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр, байшин шатаж хоёр иргэн галд амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр, байшин шатаж хоёр иргэн галд амиа алджээ

Нийслэлд өчигдөр /2020.09.17/ хоёр хүн галд өртөж, амиа алдсан хэрэг гарсан байна.

ТОДРУУЛБАЛ,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э/57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 23:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /28 настай, эрэгтэй/ өртөж нас барсан гэж ОБЕГ-аас мэдээлжээ.