Саудын Арабаас 120 мянган жилийн өмнөх эртний хүн, амьтдын ул мөр олджээ

Саудын Арабаас 120 мянган жилийн өмнөх эртний хүн, амьтдын ул мөр олджээ

Саудын Арабын хойд хэсэгт орших Табук хотоос 120 мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах долоон хүн, 107 тэмээ, 43 заан болон бусад амьтны ул мөрийг илрүүлжээ. Мөн заан болон эрэгчин зээрийн 233 араг ясны үлдэгдлийг олсон бөгөөд ясан дээрх соёоны мөрөөс тухайн үед махчин амьтад амьдарч байсан шинж тэмдгийг илрүүлсэн байна.

Энэ нь Арабын хойгт хүн амьдарч байсныг илтгэх шинжлэх ухааны анхны нотолгоо болж буйг тус улсын Үндэсний өвийн асуудал хариуцсан комисс мэдээллээ.

Судалгааны ажил бүрэн дууссаны дараа тус газарт нээлттэй археологийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: Ancientorigin