Францын элчин сайдын яамны жолоочийн гаргасан ослын хэрэг хаагдаж магадгүй

Францын элчин сайдын яамны жолоочийн гаргасан ослын хэрэг хаагдаж магадгүй

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Гадаад харилцааны яамны хойд замд уржигдар /2020.09.16/ 18.30 цагийн орчимд Монгол улсад суугаа Францын Элчин сайдын яамны жолооч 44 настай, Францын улсын иргэн М явган зорчигчийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна. 

Хэргийг тодруулбал, “Мицүбиши пажеро” маркийн машин жолоодож явсан тэрбээр иргэн, явган зорчигч 32 настай иргэн У-г мөргөж, гэмтээсэн ажээ. 

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар шалгаж байгаа талаар Өнөөдөр сонин мэдээлжээ. Мөн осолд өртсөн зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, жолооч хурдаа тохируулж, хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэх үүрэгтэй. Гэхдээ хуульд зааснаар зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарсан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж магадгүйг хэлсэн талаар мөн тус сонин мэдээлсэн байна.