Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотоос татаж, Японд суух консулаар томилжээ

Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусан хотоос татаж, Японд суух консулаар томилжээ

Сонгуулийн дараа буюу өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг БНСУ-ын Бусад хотод суух бүрэн эрхт консулаар томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус мэдээллийн дараа түүнийг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилсоныг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн даруйд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэм шийдвэр гаргаж Л.Элдэв-Очирыг Бусанаас татаж Япон улсад суух консулаар томилсон гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын хувьд инженер мэргэжилтэй бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай улс төрийн хүрээнд таарамж муутай харилцаатай ил биенээ шүүмжилдэг гэдгийг олон нийт мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын Л.Элдэв-Очирыг эсэргүүцсэн шалтгаан ч үүнтэй холбоотой байж мэднэ. Харин Л.Элдэв-Очирын томилгоотой зэрэг гарсан Засгийн газрын нэг шийдвэр нь Ө.Энхтүвшинг Франц улсад суух элчин сайдаар томилсон явдал юм. Тэгвэл Ө.Энхтүвшин дээр гаргасан шийдвэр цуцлагдаагүй хэвээрээ байгаа гэх ба удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх төлөвтэй байна.