Чингис хаан банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Чингис хаан банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

“Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тэгвэл “Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоогоод байгаа талаар Өнөөдөр сонинд мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд “эх сурвалжуудын мэдээлснээр Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу хэд хэдэн албан тушаалтныг шалгаж буй аж” хэмээжээ.