Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Болдыг нэр дэвшүүлжээ

Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Болдыг нэр дэвшүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт Англи-Австралийн “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакыг “Австралид олборлолт явуулахдаа нутгийн уугуул аборигенчуудын түүхийн турсгалт газруудыг эдлэн сүйтгэсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан билээ.

Үүний улмаас тус компанийн нэр хүнд нэлээдгүй сэвтсэн тул шинэ гүйцэтгэх захирлыг томилон, үүссэн нөхцөл байдлыг залруулах хэрэгтэй хэмээн тус компанийн хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна. Одоогоор Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирлын суудалд таван хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд үүний дунд “Рио Тинто” группийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Баатарын Болд багтжээ.

Гүйцэтгэх захирлын томилгоонд нэр дэвшигчдийг  танилцуулбал:

“NEWMONT” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТОМ ПАЛМЕР

“Ньюмонт” /Newmont/ компанийн гүйцэтгэх захирал Том Палмер нь дэлхийн хамгийн том алт олборлогчдын нэг болохоосоо өмнө Рио Тинтод төмрийн хүдрийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар хорин жил ажилласан хүн юм.  Түүнийг ТУЗ-ын гишүүд тун өндрөөр үнэлдэг аж. 52 настай Палмер нь Австрали хүн бөгөөд Мельбурн хотод боловсрол эзэмшсэн. Тэрээр өмнөх гүйцэтгэх захирлыг огцруулах үйл ажиллагааг удирдаж байжээ.

РИО ТИНТО ГРУППИЙН ЭРЧИМ ХҮЧ, ЭРДСИЙН ГРУППЫН ЗАХИРАЛ БААТАРЫН БОЛД

Б.Болдыг тус албан тушаалд томилогдох дотоодын тэргүүлэгчдийн нэг гэж үзэж байна. Тэрээр өмнө нь хөрөнгө оруулалтын “банкир” байсан бөгөөд 2016 онд Рио Тинтод орохоосоо өмнө “JPMorgan Chase & Co” компанийн эрчим хүч, ашигт малтмалын чиглэлээр бизнес эрхэлдэг байжээ.  Мөн хилийн чанадад наймаа эрхэлдэг “Ventures” хэмээх нэгжийг удирддаг байсан аж.

“BHP” КОМПАНИЙН САНХҮҮ ЭРХЭЛСЭН ДАРГА  ПИТЕР БИВЕН

Питер Бивен нь Португалид төрсөн бөгөөд Өмнөд Африкийн орнуудад өссөн, нягтлан бодогч мэргэжилтэй. 2014 оноос хойш BHP-д гүйцэтгэх захиралын үүргийг гүйцэтгэж байжээ. “BHP” компани нь Баруун Австралид төмрийн хүдрийн олборлодог байсан. Тэрээр улс төрд олон танилтай бөгөөд энэхүү суудалд суух хамгийн өндөр магадлалтай хүн гэж харж байна.

“NEWCREFT” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САНДИП БИСВАС 

Сандип Бисвас Австралийн хамгийн том алт олборлогч компанийн гүйцэтгэх захирлаар зургаан жил ажиллажээ. Палмерийн адил тэрээр Рио Тинтод өмнө нь ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

“SOUTH 32" КОМПАНИЙН ГҮЙЦЭГТЭХ ЗАХИРАЛ ГРЭМ КЕРР

Грэм Керр 2015 онд “BHP” компаниас салбарлан гарсан “South32” компанийн гүйцэтгэх захирал юм. Өмнө нь “BHP” компанид санхүүгийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Одоогоор шинэ гүйцэтгэх захиралын албан тушаалд эдгээр таван хүн голчлон яригдаж байгаа бөгөөд  хөрөнгө оруулагч болон шинжээч нарын хурлаар эцэслэн шийдэгдэх аж. Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани нь “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг билээ.

Эх сурвалж: Bloomberg