Дэд сайд асан Б.Батцэцэг тэргүүтэй 11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ

Дэд сайд асан Б.Батцэцэг тэргүүтэй 11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ

Гаднын 11 оронд Монгол улсаас суух Элчин сайдын томилгоог ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудал хүлээгдэж байна. Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч  Ерөнхийлөгч Х.Баттулга дээр гацсан хүмүүс ч эдгээрийн дунд байгаа юм. 

Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй Элчин сайд нарын жагсаалт:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад улсад суух Элчин сайдаар Ц.Цэнгэлийг томилохоор нэрийг нь оруулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй юм. 
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдаар Д.Гансүхийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайдаар Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Б.Болормааг нарын аль нэгийг, 
  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Элчин сайдаар Б.Мандахбилэгийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Элчин сайдаар М.Ганболдыг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийг,
  7. Түүний хувьд 2020 оны сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан билээ. 
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Элчин сайдаар  Батсүхийн Баярсайханыг,
  11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус, тус томилох асуудал хүлээгдэж байна. 



Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө