Хүн рүү дайрсан аварга загас "усны тавцан"-г хазаж, шүдээ хугалаад буцжээ

Хүн рүү дайрсан аварга загас "усны тавцан"-г хазаж, шүдээ хугалаад буцжээ

Өнгөрсөн лхагва гаригт Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Кабарита далайн эрэгт Линда Марчант Синклер хэмээх бүсгүй серфинг хийж байхад нь аварга загас халджээ. Азаар аварга загас түүний серфингийн тавцанг хазаж, шүдээ хугалаад буцсан байна.

Энэ талаар Линда Марчант Синклер өөрийн цахим хуудаснаа “Бурхны авралаар амьд гарлаа. Аварга загас миний серфингийн тавцанг хазаж, шүдээ хугалаад буцжээ. Аварга загасны шүд тавцанд зоогдож үлдсэн байна” хэмээн бичиж, зургийг нь нийтэлсэн байна.

Тус мужид энэ онд аварга загас хүн рүү халдаж, гэмтээн, амь насанд нь хүрсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Тухайлбал, хамгийн сүүлд энэ сарын 8-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсэгт орших нэгэн далайд гурван метрийн урттай аварга загас хүн рүү дайрч, хөнөөжээ. Хохирогч нь 50-60-аад насны эрэгтэй байсан бөгөөд далайн усанд гулгаж байхдаа махчин загасанд хазуулж, шархаа даалгүй амиа алдсан байна.

Эх сурвалж:Dailymail