Навальныйгийн гэр бүлийнхэн нотлох баримт гаргасныхаа төлөө шоронд хоригдож магадгүй гэв

Навальныйгийн гэр бүлийнхэн нотлох баримт гаргасныхаа төлөө шоронд хоригдож магадгүй гэв

Алексей Навальныйгийн хамаатан садан ОХУ-аас хортой бодисын ул мөр агуулсан савыг гадагш гаргавал шоронд ял эдлэх магадлалтай гэж “Поляк ба Партнерс” өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Александр Грибаков “РИА Новости” агентлагт мэдээлэв.

Өмнө нь Навальныйгийн инстаграм хуудсанд “Новичок” гэх бодис “Ксандер” зочид буудлын өрөөн дотроос олдсон гэсэн мэдэгдэл гарч байсан бол “Proekt” хэвлэлд  хорт бодисын ул мөр үлдсэн шилийг Навальныйгийн хамт ажиллагч Мария Певчих Сибирь рүү хамт явахдаа Герман руу авч явсан байж болзошгүй гэж мэдээлж байжээ. Үүний зэрэгцээ,  Яка Бизил гэх хүн Алексей Навальныйг Берлин хүртэл хүргэх ажлыг зохион байгуулсан бөгөөд” Bild” сонинд хэлэхдээ “Томск дахь зочид буудлын өрөөнөөс гарсан шилнүүдийг Германы улс Навальныйгийн төв байрны даргын хүсэлтээр Берлин рүү хүргэсэн” гэж мэдээлжээ.

Энэ талаар Грибаков хэлэхдээ “хорт бодисыг хууль бусаар хил давуулсныхаа төлөө Навальныйгийн  хамаатан садныг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 226.1-т зааснаар долоон жил хорих ял шийтгэж магадгүй” гэж мэдэгджээ.

Тэрээр "Лонхонд хортой бодисын үлдэгдэл байгааг тэд мэдэж байсан. Үүний зэрэгцээ өмгөөлөгч яагаад хамгийн чухал нотлох баримтыг Оросоос гаргасныг ойлгохгүй байгаа. Хэрэв энэ шилэнд хортой бодис байсан бол, үнэхээр Оросын Холбооны Улсаас гадуур экспортолсон бол хамгийн чухал нотлох баримт болно. Гэтэл энэ баримтыг манай улсаас гадуур гаргаж буй нь хачин санагдаж байна” гэж Грибаков РИА Новости агентлагт ярьжээ.

Үүнтэй холбогдуулан Кремль Берлин олдсон зүйлийнхээ талаар Москвад мэдээлэл өгөөгүй гэж мэдэгдсэн бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ нөхцөл байдлын талаархи албан ёсны хүсэлтэд Герман улсаас хариу хүлээж байгааг онцлов. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Навальныйтай холбоотой нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хорт бодис байгаа нь тогтоогдвол мөрдөн байцаалт нээлттэй, болно гэж мэдээлжээ. Есдүгээр сарын 7-нд Берлиний клиник  “Charite” эмнэлгээс Навальныйгийн биеийн байдал сайжирч, түүнийг комоос гаргаж, амьсгалын аппаратаас салгасан гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Риа новости