Энэ сард томуугийн 300 мянган тун вакцин ирнэ

Энэ сард томуугийн 300 мянган тун вакцин ирнэ

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийж эхлэхээр зэхэж байна. Тодруулбал, Засгийн газрын захиалсан 120 мянган тун вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХӨСҮТ-д хандивлаж буй 89 мянга 450 тун вакцин, ДЭМБ-ийн дэмжлэгээр ирж буй 300 мянган тун вакцин энэ сард Монголд ирэхээр болжээ.

Эдгээр вакцинд зорилтот бүлгийнхэнд эхлээд хамрагдах юм.

Үүнд эмнэлгийн ажилчид , цагдаа хүчний алба хаагчид, хил гаалийнхан, 0-5 насны хүүхэд, 65-аас дээш насны өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд багтаж байна.