Б.Баатархүү: Б.Аригуун гэх иргэнийг шалгасан цагдаа нарын харилцааны асуудалд албаны шалгалт хийж байна

Б.Баатархүү: Б.Аригуун гэх иргэнийг шалгасан цагдаа нарын харилцааны асуудалд албаны шалгалт хийж байна

Энэ долоо хоногийн мягмар гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орон /ӨМӨЗО/-нд болж буй монгол бичгийн асуудлыг эсэргүүцсэн манай улсын зарим иргэд тайван жагсаал хийж байх үеэр Гадаад хэргийн яамны ойролцоо явж байсан нэгэн иргэнийг цагдаагийн албан хаагчид үндэслэлгүйгээр шалгаж, автомашиндаа хүчээр суулгахыг оролдож буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм.

Тэрээр хүүгээ авахаар явж байсан бөгөөд жагсаалын хажуугаар өнгөрөхдөө хэсэг хугацаанд саатаж бичлэг хийсэн байна. Гэтэл цагдаа нар тодорхой шалтгаангүйгээр түүний биед халдаж хүчээр машин руугаа чирсэн тул уг иргэн сандрахдаа өөрийн цахим хуудсаараа “шууд дамжуулалт”/live/ хийжээ. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд тарж иргэдийн дургүйцлийг ихээр хүргэсэн юм. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж, биеийн байцаалт, хурууны хээгээ өгсний дараа цагдаагаас “Таныг хүн амины хэрэгт сэжиглэж байна. Төрийн нууц учир хэлэх боломжгүй” гэжээ. Мөн түүнийг хийсэн бичлэгээ олон нийтэд цацвал “хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн байна.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “тус цагдаа нарын харилцааны асуудалд албаны шалгалт хийж байгаа талаар твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө