“Dream” зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагдсан гэв

“Dream” зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагдсан гэв

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 20 орчим хүн "Дрийм" зочид буудалд тусгаарлаж байжээ. Гэтэл эдгээр 14  хүн хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "14 иргэн хоолны ХӨСҮТ-д хүргэгдсэн үнэн. Яг ямар шалтгаанаар, юунд хордсон болохыг одоогоор шууд хэлэх боломжгүй байна. Шинжилгээний хариу. Удахгүй гарна" гэж байв.

Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарч, хоолны хордлого болсон нь батлагдсан гэдгийг хордлого авсан иргэн өөрийн нүүр хуудсандаа мэдээлжээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 21 хоногийн хорио өнөөдөр /2020.9.18/ дуусч байгаа ч тодорхойгүй хугацаагаар тусгаарлалтын хугацааг сунгасан байна.

Харин НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Дээр дурдсанаар НМХГ-аас иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавьж ажилладаг.   Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-1”, “Dream-2” зочид буудлын нэг нь шаардлага хангаж байгаа тул эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний түүхий эдийн татан авалт хийж хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.