НӨАТ-ын урамшууллын тохирол ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын тохирол ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ ням гарагт/2020.09.20/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.