Наран шарлагын газар амарч явсан эмэгтэй цөөвөр чононд хазуулжээ

Наран шарлагын газар амарч явсан эмэгтэй цөөвөр чононд хазуулжээ

Сан Францискогийн ойролцоох Марин мужийн наран шарлагын газарт амарч байсан эмэгтэй цөөвөр чононд хазуулжээ. Цөөвөр чоно эмэгтэйн хөлөөс хазаж, гэмтээсний дараа хүмүүс мод, чулуу шидэн хөөж чадсан байна.

Шархадсан эмэгтэй 2,7 км замыг туулж, эмнэлэгт очсон бөгөөд азаар хүнд гэмтэл аваагүй өнгөрчээ.

Тус наран шарлагын газрын цэцэрлэгт хүрээлэнд цөөвөр чоно элбэг байдаг бөгөөд хүмүүс хоол ихээр өгдөг байна. Үүний улмаас  өлссөн цөөвөр чононууд хүн рүү очих нь  түгээмэл байдаг аж. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд зочдыг зэрлэг амьтдад хоол өгөхгүй байх, ойртохгүй байхыг сануулж эхэлжээ. Хэрэв зэрлэг амьтад ойртвол  чанга дуу чимээ гаргах, огцом хөдөлгөөн хийхийг сануулсан байна.

Эх сурвалж: APnews