Путин, Трамп, Лукашенко нарт Шнобелийн шагнал олгожээ

Путин, Трамп, Лукашенко нарт Шнобелийн шагнал олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар Шнобель буюу "Ig Nobel Prize" шагналын эзэд болжээ.

"Ig Nobel Prize" нь шинжлэх ухааны салбарт инээд хүрэм нээлт хийсэн, стандарт бус санаануудад олгодог “гасалмаар ухаантнууд” гэх ёгт утгатай шагнал юм.

Уг шагналыг олгогчид “Эрдэмтэд, эмч нараас илүү улстөрчид хүний амь нас, үхэлд хүчтэй нөлөөлж чаддаг гэдгийг цар тахлын үеэр дэлхий дахинд харуулсных нь төлөө энэхүү шагналыг олгож байна” хэмээн онцолжээ.

1999 оноос олгож эхэлсэн уг шагналыг физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засаг  зэрэг 10 төрлөөр олгодог байна. Ялагчдыг жил бүр АНУ-ын Массачусетс муж улсын Харвардын их сургуульд зарлаж, шагналыг гардуулдаг боловч цар тахлын улмаас энэ жил 30 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “improbable.com” цахим хуудсаар шууд дамжуулжээ.

Эх сурвалж:BBC




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө