Дэлхий даяар вакцины шилэн савны эрэлт ихэснэ

Дэлхий даяар вакцины шилэн савны эрэлт ихэснэ

Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш дэлхий даяар 8-9 нэр төрлийн вакцины гурав дахь шатны эмнэл зүйн туршилт үргэлжилж байна.

Туршилт амжилттай дууссаны дараа дэлхий нийтийн хэрэгцээг хангахын тулд ирэх онд 15 тэрбум тун коронавирусийн вакцин үйлдвэрлэх шаардлагатай байгаа аж.

Вакцин үйлдвэрлэхийн тулд мөн төдий тооны шилэн сав шаардагдаж байна. Иймээс эмийн үйлдвэр, лабораториудад шилэн сав, савалгаа нийлүүлдэг шилний үйлдвэрүүд ирэх жил тун ачаалал ихтэй ажиллах төлөвтэй байгаа талаар Германы “Дойче Вилле” сонинд бичжээ.

Эх сурвалж: DW




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө