Н.Төгсцогт: Өрсөлдөгч солигдсон нь надад нөлөөлөхгүй

Н.Төгсцогт: Өрсөлдөгч солигдсон нь надад нөлөөлөхгүй

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт МУГТ Нямбаярын Төгсцогт өнөө орой /Монголын цагаар маргааш өглөө 09.00 цагт/ Барбадос улсын тамирчин Кобиа Бридитэй ээлжит тулаанаа хийх гэж байгаа билээ. Түүний өрсөлдөгч Мексик тулаанч Эдуардо Рамирез коронавирусийн халдвар авсан тул Н.Төгсцогттой тулалдах боломжгүй болсон. Иймээс дараагийн оноолт 15 тулаандаа 15 ялалт байгуулсан 28 настай Америк тулаанч Кобиа Брийди таарсан юм. Орон нутгийн цагаар өнөөдөр болох уг тулааны талаар Н.Төгсцогт

“Бэлтгэл сайн хийсэн болохоор хагас сайны үдэшт бэлэн байна. Цар тахлын улмаас зарим нэг хүндрэл байсан ч өөрсдийн аюулгүй байдлаа сахин, тулаандаа бэлтгэж чадлаа. Гэри Расселтай тулалдсан өдөр миний өдөр биш байсан. Харин одоо би илүү сайн тулаанч болсон. Г.Расселтай тоглохдоо хэтэрхий хүлээж, түүнд тоглолтыг өөрийнхөөрөө удирдах боломж олгож, алдаа гаргасан. Тоглолтын эхнээс нь дуустал өөрөө л удирдах ёстой байсан юм билээ.

Бас тэр үед хөл минь бага зэрэг бэртэлтэй байсан. Хүссэнээрээ хөдөлж чадахгүй байлаа. Хөнгөн гэмтэл байсан ч үүнээс болоод бэлтгэлийн үеэр бага гүйсэн. Ер нь бол тэр үед бэлтгэл тийм сайн байгаагүй гэж хэлж болно.

Г.Расселтай дахиж тулалдахдаа баяртай байх болно. Энэ удаа төгсгөл нь өөр байх болно гэж бодож байна. Би Кобиа Брийдигийн хоёр тулааныг үзсэн. Кобиа хүчтэй өрсөлдөгч, гэхдээ бямбад юу болох нь вэ харъя. Би ялахын тулд бүхнийг хийнэ. Найман долоо хоног бэлтгэх боломж гарсан, бас сэтгэл санааны хувьд урьд, урьдныхаас илүү байна.  Өрсөлдөгч солигдсон нь надад нөлөөлөхгүй. Бид ялахын төлөө бэлдсэн, хэнтэй ч тулалдсан энэ зорилгоо биелүүлэх болно. Кобиа рингэнд ямар тактиктай гарч ирэхийг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч тактикийн эсрэг тулалдахад бэлэн” гэжээ.